Трамп: Холбооны Нөөцийн банкнаас хүүг буулгахыг шаардана гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулган (World Economic Forum)-д цахимаар тавьсан илтгэлдээ бодлогын хүү, АНУ-БНХАУ-ын худалдааны харилцаа болон дотоодын эрчим хүчний бодлоготой холбоотой өргөн хүрээтэй сэдвүүдийг хөндсөн байна.
Хүүгийн түвшинтэй холбоотой
Трамп “Би Холбооны Нөөцийн банкнаас бодлогын хүүг нэн даруй буулгахыг шаардах бөгөөд дэлхий даяар ч мөн хүү буурах ёстой”гэж мэдэгдэв.
Энэхүү мэдэгдлийг Холбооны Нөөцийн банкны (ФРС) ирэх 7 хоногт болох хурлын өмнө гарсан ч Уолл Стрийтийн шинжээчдийн үзэж буйгаар төв банк бодлогын хүүг өнөөгийн түвшинд хадгалах магадлалтай байгаа юм.
Санхүүгийн зах зээл
Хүүгийн өөрчлөлтөд маш мэдрэмтгий байдаг АНУ-ын 2 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны өгөөж бараг өөрчлөлтгүй байна. Учир нь Холбооны Нөөцийн банк нь бусад олон улсын төв банкнуудын адил бие даасан, хараат бус байгууллага гэж үздэг.
Газрын тосны үнэ болон эрчим хүч
Үүнээс гадна, Трамп газрын тосны зах зээлд дарамт учруулж болзошгүй нэгэн мэдэгдлийг хийсэн нь Саудын Арабаас газрын тосны үнийг бууруулахыг шаардахаа мэдэгдсэн явдал байв. Мөн тэрээр АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийг улам эрчимжүүлэхээ дахин онцолжээ.
---------------------------
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй