Nvidia-ийн хувьцаа 16.86%-иар унаж, нэг өдөрт хамгийн их алдагдал хүлээсэн компани боллоо.
Ням гарагт хиймэл оюун ухааны салбарын "супер од" гэгдэж буй Nvidia (NASDAQ:NVDA)-ийн хувьцаа бараг 17 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 589 тэрбум ам.доллар “устлаа”.
Энэ нь технологид суурилсан Nasdaq Composite индексэд дарамт үзүүлснээс гадна Уолл Стритийн бусад томоохон индексууд ч огцом уналаа.
Шалтгаан нь БНХАУ-ын стартап компани DeepSeek шинэ загварын хиймэл оюун ухааны загваруудаа танилцуулсан нь тус салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтууд ашигтай эсэхэд эргэлзээ төрүүлсэнтэй холбоотой.
DeepSeek-ийн танилцуулсан хиймэл оюун ухааны загварууд нь OpenAI-ийн ChatGPT зэрэг өрсөлдөгч компаниудын гүйцэтгэлтэй эн тэнцүү байгаа ч хэд дахин бага өртгөөр бүтээгдсэн нь зах зээлд цочроо өгсөн байна.
Ялангуяа тус компанийн гол бүтээгдэхүүн болох “DeepSeek R1” загварын туршилт нь АНУ-ын технологийн томоохон компаниудад AI дэд бүтцэд оруулж буй өндөр дүнтэй хөрөнгө оруулалтаа эргэн харахад хүргэсэн байна.
Bernstein-ийн шинжээчид эдгээр шинэ загваруудыг OpenAI болон Meta Platforms (NASDAQ:META) зэрэг өрсөлдөгч компаниудын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц гэж үнэлсэн ч үүнд зах зээл хэт мэдрэмтгий хандсан байж болзошгүй гэсэн байна. Мөн хиймэл оюун ухааны салбарт DeepSeek шиг инновац нэвтрүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд энэ нь одоо ашиглаж буй тоног төхөөрөмжөөс илүү их боломжийг боломж олгоно гэсэн байна.
Харин US Tiger Research-ийн шинжээчид “Nvidia болон түүнтэй холбоотой хувьцаа эзэмшигчид зах зээл “төгс” үнэлгээтэй байгаа ийм үед 2026 онд ч хөрөнгө оруулалтын (capex) өсөлт үргэлжлэх үү?” гэсэн асуултыг тавьж байна” хэмээн харилцагчдадаа илгээсэн захидалдаа тэмдэглэжээ.
Хэдийгээр ийм том уналт болсон ч Nvidia компани DeepSeek-ийг сайшааж, “Гайхалтай AI дэвшил бөгөөд Test Time Scaling-ийн төгс жишээ” хэмээн мэдэгдсэн байна.
Ямартай ч байдал тодорхой болтол хэсэг хугацаанд Nvidia-ийн хувьцааны ханшид дарамт үргэлжилсээр байх нь.
Гадаад арилжаанд оролцох
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй