Дональд Трамп: “DeepSeek”-ийн загварыг эерэгээр хүлээн авч, өрсөлдөөнд анхаарлаа хандуулна гэлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын компани “DeepSeek” хиймэл оюун ухааны загварыг илүү хурдан, бага өртгөөр бүтээсэн гэсэн мэдээллийг эергээр хүлээн авч буйгаа илэрхийлээд, Америкийн компаниуд үлгэр жишээ авах ёстой гэж мэдэгдлээ.
Тэрээр Майамид болсон Бүгд Найрамдах Намын гишүүдийн хурал дээр хэлсэн үгэндээ “Хятадын компани DeepSeek AI-г нэвтрүүлсэн нь манай компаниудыг ялахын тулд өрсөлдөөндөө анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардлагатайг сануулсан сэрэмжлүүлэг боллоо” гэж онцлон тэмдэглэжээ.
Трамп албан тушаалдаа очсон эхний долоо хоногт хэд хэдэн зарлиг гаргасны нэг нь Байдены засгийн үед хэрэгжиж байсан хиймэл оюун ухааны хөгжилд тавигдах хязгаарлалтыг багасгах тухай зарлиг байв.
Түүнчлэн тэрээр АНУ-д хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулан 500 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалт хийхээ зарласан бөгөөд үүнд OpenAI болон Японы Softbank тэргүүлж оролцох юм.
Трамп хиймэл оюун ухааны салбар дахь АНУ-ын тэргүүлэх байр суурийг бэхжүүлэхийн тулд тус салбарыг дэмжсэн, харьцангуй тааламжтай зохицуулалтыг хэрэгжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахаа амласан байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй