Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Шинжээчид биткойны ханшийг $50,000-т хүрч унах хугацааг тодорхойлов

Шинжээчид биткойны ханшийг $50,000-т хүрч унах хугацааг тодорхойлов

Шинжээчид биткойны ханшийг $50,000-т хүрч унах хугацааг тодорхойлов

Аливаа зүйлийн өсөлтийн мөчлөг нь өсөлт, уналтын аль алиныг агуулдаг тул зах зээлд оролцогчид гэнэтийн уналттай нүүр тулах толхиолдол бий.

Тэгвэл шинжээч Xanrox 2025 онд биткойны үнийг 125,000 ам.долларт хүрч, 2026 онд 50,000 ам.доллар руу унана гэж таамаглажээ.

Xanrox бол TradingView платформ дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг криптовалютын шинжээч бөгөөд биткойны үнийн хөдөлгөөнийг судалж, дүн шинжилгээ хийдэг.

Шинжээчийн таамаг: 50,000 ам.долларын уналт

  • Xanrox-ийн тооцоолсноор биткойн 4 жилийн мөчлөгийн давтамжийн дагуу дунджаар 77%-86% уналт үзүүлдэг.
  • Энэ удаа уналт 65% орчим байх бөгөөд үүнийг зах зээлийн тогтвортой байдал, институциональ хөрөнгө оруулалтууд багасахтай холбон тайлбарлалаа.
  • 2025 оны 2-11 сарын хооронд биткойны ханш оргилдоо хүрэх ба энэ үед үнийг 125,000 ам.доллар болж өснө гэж таамагласан байна.

Худалдан авах боломж ба зах зээлийн мөчлөг

  • Xanrox зах зээлийн мөчлөгийг дараах байдлаар ашиглахыг зөвлөсөн. Үнэ оргилд хүрсний дараа 2026 онд 50,000 ам.доллар болж буурахад хөрөнгө оруулагчид бага үнээр худалдан авах боломжтой.
  • Мөн тэрээр "Биткойн 500,000 эсвэл 1 сая ам.доллар хүрнэ" гэх өөдрөг таамгуудыг бодит бус гэж үзжээ.

Хагаслах үйл явдал ба түүний нөлөө

  • Биткойны 4 жилийн хагаслах мөчлөг нь зах зээлийн үнийн өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэдэг. Хагаслах үеэр олборлогчдын олох ашиг нь хасагдаж, нийлүүлэлт буурдаг.
  • Xanrox-ийн үзэж буйгаар, хагаслах мөчлөгийг ойлгосон хөрөнгө оруулагчид зах зээлийн уналтыг ашиглаж, ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Дүгнэлт

Xanrox-ийн таамаглалаар 2025 оны оргил үнийн дараах уналт нь биткойн зах зээлийн мөчлөгийн хэв шинжийг дагана. Иймд хөрөнгө оруулагчид урьдчилан төлөвлөж, зах зээлийн боломжийг ашиглах хэрэгтэй.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.