Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

TMK Energy компани 6 цооногоос хий олборлож эхэллээ.

TMK Energy компани 6 цооногоос хий олборлож эхэллээ.

TMK Energy компани 6 цооногоос хий олборлож эхэллээ.

Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн хайгуул эрхэлж буй “TMK Energy” компанийн 2024 оны сүүлийн улирлын тайлан өөдрөг гарлаа.

Тус компани “Lucky Fox” талбайд 3 шинэ туршилтын цооногийг нэмж өрөмдөж, төлөвлөгөөний дагуу ашиглалтад хүлээн авснаар нийт 6 цооногоос зэрэг хий олборлож эхэлжээ.

Мөн Германы “Jens Energie” компанитай санамж бичиг зурж, эрчим хүчний үйлдвэрлэлд хий нийлүүлэхээр болсон нь ашгийн төлөө үйлдвэрлэлээ эхлүүлэх анхны алхам боллоо.

Тайлант улиралд “TMK Energy” хаалттай хүрээнд болон нэмэлт хувьцаа гаргаж, нийтдээ ойролцоогоор 4.75 сая ам.долларын санхүүжилт татсан байна.

Үүний зэрэгцээ тус компани улирлын дүнгээр 921 мянган австрали доллар, жилийн турш 3.8 сая австрали долларын цэвэр мөнгөн хөрөнгө зарцуулжээ.

Харин оны эцсийн байдлаар бэлэн мөнгө болон түүнтэй дүйцэх хөрөнгийн хэмжээ 1.9 сая австрали долларт хүрсэн байна.

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.