Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

NVIDIA-ийн хувьцаа эргэж өслөө 

NVIDIA-ийн хувьцаа эргэж өслөө 

NVIDIA-ийн хувьцаа эргэж өслөө 

OpenAI, Google (NASDAQ:GOOGL), Microsoft (NASDAQ:MSFT), Tesla (NASDAQ:TSLA) зэрэг компаниуд хэдэн тэрбум ам.доллароор хиймэл оюуны загвар хөгжүүлдэг бол БНХАУ-ын DeepSeek компани ердөө 6 сая ам.долларын шинэ загвар бүтээсэн гэж зарласан нь шуугиан дэгдээж NVIDIA-ийн хувьцаа даваа гарагт огцом унасан билээ.

Тэгвэл өчигдөр Уолл Стритийн шинжээчид NVIDIA-ийн хөрөнгө оруулагчдыг гүнзгий амьсгаа авч тайван байхыг уриалсан бол зарим шинжээч DeepSeek-ийг DeepFake хэмээн нэрлэв.

Мөн хөрөнгө оруулагчид уналтыг ашиглаж худалдан авалт хийснээр тус компанийн хувьцаа эргэн 8.8%-иар өслөө.

Зарим эх сурвалж, DeepSeek нь NVIDIA-ийн Hopper загварын 50,000 ширхэг GPU-г ашигласан. Энэ нь ойролцоогоор 2 тэрбум ам.долларын өртөгтэй гэж мэдэгдээд байгаа юм.

Мөн DeepSeek нь Meta (NASDAQ:META)-ийн Llama загваруудыг ашиглаж технологио сайжруулсан учраас бас л хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орсон гэж үзэж байна.

Wedbush-ийн шинжээч Дэн Айвс, DeepSeek-тэй холбоотой үнийн уналтыг “алтан боломж” хэмээгээд “DeepSeek-ийн айдас технологийн салбарт түр зуурын хийрхэл үүсгэсэн. Цаашид DeepSeek-ийн загвар болон Хятадын нөөц бололцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарах тусам энэ айдас намжих төлөвтэй байна” гэж тайлбарлав.

Харин Tigress Financial Partners-ийн шинжээч Иван Фэйнсет, NVIDIA-ийн үнэлгээг ‘Buy’-аас ‘Strong Buy’ болгон өсгөж, 12 сарын зорилтот үнийн таамгаа 220 ам.доллар болгожээ.

Тэрээр “NVIDIA нь хиймэл оюун ухааны зах зээлд тэргүүлэх учраас AI салбарт оруулсан хөрөнгө оруулалтаас асар их үр шимийг хүртэнэ. Учир нь AI-г бүх салбар, байгууллагад өргөнөөр нэвтрүүлж байгаа үед тус компанийн орлого, мөнгөн урсгал эрс өсөж, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэх бүрэн боломжтой. Тиймээс бид уналтыг томоохон худалдан авах боломж гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.