Өнөөдөр Холбооны Нөөцийн банкны бодлогын хурал болно.
Хөрөнгө оруулагчид өнөөдөр болох АНУ-ын Холбооны Нөөцийн банкны бодлогын хуралд анхаарлаа хандуулж буй бөгөөд бодлогын хүүг хэвээр хадгална гэх таамаг түлхүү байна.
Энэхүү хурал нь Ерөнхийлөгч Дональд Трампын 2025.01.23-нд Давост болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд цахимаар оролцож, зээлийн хүүг яаралтай бууруулахыг уриалсан мэдэгдлээс хэдхэн хоногийн дараа болж буйгаараа онцлог юм.
Тус чуулганы үеэр Трамп ОПЕК-ийг газрын тосны үнээ бууруулахыг уриалсан бөгөөд ингэснээр эрчим хүчний өртөг багасаж, зээлийн хүүг бууруулах боломжийг нээнэ гэсэн юм.
Гэвч Ерөнхийлөгчийн мэдэгдлээс үл хамааран, Холбооны Нөөцийн банк нь эдийн засгийн үзүүлэлтэд үндэслэн бие даасан бодлогын шийдвэр гаргадаг байгууллага юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон гаалийн татварын бодлогоос үүдэх инфляцын дарамт нь төв банкийг шийдвэр гаргахад төвөгтэй болгож байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй