Гадаадын хөрөнгө оруулагчид МХБ дээр авсан хэмжээнээсээ 10 дахин их хувьцаа заржээ
2024 онд Монголын хөрөнгийн зах зээл дээр гадаадын хөрөнгө оруулагчид их хэмжээгээр хувьцаа зарж, зах зээлээс гарсан буюу "Exit" стратеги хэрэгжүүлсэн байна.
Тэдний борлуулсан хувьцааны нийт хэмжээ худалдан авалтаас 10 дахин их байсан нь зах зээлд ихээхэн өөрчлөлт авчирлаа.
Энэ дундаас [MSE:GOV] Говь ХК-ийн томоохон хувьцаа эзэмшигч Японы хөрөнгө оруулалттай "Хиде Индер" ХХК нь өөрийн эзэмшиж байсан 34%-ийн хувьцаагаа "Таванбогд Холдингс" ХХК-д 2024.03.15-нд 65 тэрбум төгрөгөөр борлуулсан нь онцлох үйл явдал боллоо.
Мөн [MSE:INV] Инвескор ХК-ийн Японы хөрөнгө оруулагчид 12 тэрбум төгрөгийн хувьцаагаа борлуулж, хөрөнгийн зах зээлээс гарах шийдвэр гаргажээ.
Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын идэвх буурч, дотоодын хөрөнгө оруулагчид зах зээлд илүү давамгайлах нөхцөл бүрдүүлж буйг харуулж байна.
Эх сурвалж: Marketinfo.mn
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй