Meta-ийн цэвэр ашиг $62.4 тэрбумд хүрчээ.
Meta (META) компанийн 2024 оны 4-р улирлын санхүүгийн тайлан орлого, ашгийн үзүүлэлтээр шинжээчдийн хүлээлтээс давсан ч 2025 оны зардлын өсөлт болон ирэх улирлын орлогын өсөлт саарах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын сэтгэлд нийцсэнгүй.
Гол үзүүлэлтүүд:
- 4-р улирлын ашиг (EPS): $8.02, (таамагласан $6.75)
- Орлого: $48.4 тэрбум, (таамагласан $46.9 тэрбум)
- 2024 оны нийт орлого: $164.5 тэрбум (22%-ийн өсөлт)
- Цэвэр ашиг: $62.4 тэрбум, 59%-иар өссөн (2023 онд $39.1 тэрбум байсан).
2025 оны хүлээлт:
- 1-р улирлын орлого $39.5-$41.8 тэрбум гэж тооцоолж байгаа нь 8%-15%-ийн өсөлт бөгөөд 4-р улирлын 21%-ийн өсөлтөөс буурсан үзүүлэлт юм.
- 2025 оны зардал 2024 оноос хурдан өсөх төлөвтэй.
Meta-ийн байр суурь:
Компанийн удирдлага 2025 оны бүтэн жилийн орлогын төсөөлөл гаргахаас татгалзаж, "Бид энэ жил үндсэн бизнестээ стратегийн хөрөнгө оруулалт хийснээр 2025 онд орлогын өсөлтөө үргэлжлүүлэн хадгалах боломжтой гэж үзэж байна." гэж онцоллоо.
Meta-ийн орлогын өсөлт удаашрах дохио өгсөн нь хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдал үүсгэж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй