Apple: Ашиг, орлого сайн ч борлуулалт буурчээ.
Apple-ийн орлого болон ашиг нь хүлээлтээс давсан ч iPhone-ийн борлуулалт тэр дундаа БНХАУ дахь борлуулалт хангалтгүй байжээ.
Сүүлийн үед Jefferies, Loop Capital нь iPhone-ийн борлуулалт удааширсан учир Apple-ийн хувьцааны үнэлгээг бууруулсан бол Oppenheimer компанийн үнэлгээг бууруулжээ.
Үзүүлэлтүүд:
- Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $2.40 (хүлээгдэж байсан: $2.35)
- Нийт орлого: $124.3 тэрбум (хүлээгдэж байсан: $124.1 тэрбум)
iPhone-ийн борлуулалт:
- $69.1 тэрбум (хүлээгдэж байсан: $71 тэрбум)
- Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ($69.7 тэрбум)
БНХАУ-ын зах зээлээс олсон орлого:
- $18.5 тэрбум (хүлээгдэж байсан: $21.5 тэрбум)
Apple-ийн хувьд БНХАУ-ын зах зээл сүүлийн 2 жил асуудал дагуулсан хэвээр байна. Учир нь 2024 онд Хятад дахь борлуулалт 8%-иар буурч, $66.9 тэрбум болсон бөгөөд 2023 онд мөн 2%-иар буурч байжээ.
Apple үүнийг юань-долларын ханшийн сулралт болон iPhone, iPad-ийн борлуулалт буурснаас болсон гэж тайлбарласан байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй