Alibaba-ийн шинэ AI загвар хувьцааны ханшийг нь дахин $100-т хүргэлээ
Alibaba компани Qwen 2.5-Max AI загвараа танилцуулахдаа GPT-4o, DeepSeek-V3, Llama-3.1-405B-ээс давуу үзүүлэлттэй гэж зарлалаа.
Alibaba-гийн үүлэн тооцооллын нэгжээс 20 их наяд токен ашигласан уг загварыг өндөр хүчин чадалтай гэж онцолж байна.
Шинжээчид, Alibaba-ийн энэхүү шинэ загварыг OpenAI-ийн ChatGPT-ийн албан ёсны хувилбартай өрсөлдөхүйц гэж үзэж байна.
Ийнхүү Alibaba-ийн бизнесийн төрлүүд өргөжиж, бидний мэддэг E-commerce-ээс халив. Тухайлбал:
- E-commerce & Cloud Computing: 2024 оны байдлаар Alibaba Cloud нь Хятадын зах зээлийн 34%-ийг эзэлж байгаа бол Taobao, Tmall зэрэг платформууд дэлхийн 1.3 тэрбум хэрэглэгчтэй.
- Fintech & AI: Ant Group нь Alipay-гаар дамжуулан 1.3 тэрбум хүнтэй холбогддог. Alibaba нь AI хөгжүүлэлтийн салбарт 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
- Semiconductors & Quantum Computing (QTUM): Alibaba нь Pingtouge Semiconductor-ийг байгуулж, дэвшилтэт чип үйлдвэрлэж байна. QTUM технологид хөрөнгө оруулж, Quantum AI судалгаанд анхаарал хандуулж буй.
Дүгнэхэд: Alibaba нь AI, QTUM болон үүлэн тооцооллын салбарт тэргүүлэх байр сууриа хадгалах зорилготой бөгөөд шинэ Qwen 2.5-Max загвар нь томоохон алхам болж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй