2024 онд МХБ-ийн хоёрдогчийн арилжаа 97%-иар өсжээ
2024 онд Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлд нийт 193 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдсэн нь өмнөх оноос 97%-иар буюу 94.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Арилжааны голлох самбар ба бүтэц
МХБ-ийн хувьцааны арилжаа гурван ангилалтай самбарт хуваагддаг бөгөөд 2024 онд нийт арилжааны:
- 90% нь 1-р самбарт
- 8% нь 2-р самбарт
- 2% нь 3-р самбарт тус тус хийгджээ.
Сүүлийн таван жилийн датагаас харахад арилжааны бүтэц тогтвортой байгаа бөгөөд голлох арилжаа 1-р самбарт төвлөрч байна.
1-р самбарт бүртгэлтэй компаниуд МХБ-ийн тавьдаг дараах шалгууруудыг хангах ёстой. Үүнд:
- Зах зээлийн үнэлгээ нь 10 тэрбум төгрөгөөс дээш
- Сүүлийн жилийн борлуулалтын орлого 5 тэрбум төгрөгөөс доошгүй
- Цэвэр ашиг нь 1 тэрбум төгрөгөөс дээш байх шаардлагатай.
Эдгээр шаардлага нь хөрөнгө оруулагчдад тогтвортой, найдвартай компаниудын хувьцааг худалдан авах боломжийг бүрдүүлдэг гол хүчин зүйлсийн нэг юм.
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй