Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дональд Трамп Канад, Мексик, Хятадад ногдуулах татвараа албан ёсоор баталлаа. 

Дональд Трамп Канад, Мексик, Хятадад ногдуулах татвараа албан ёсоор баталлаа. 

Дональд Трамп Канад, Мексик, Хятадад ногдуулах татвараа албан ёсоор баталлаа. 

Дональд Трамп сонгуульд ялалт байгуулснаасаа хойш Канад болон Мексикийн импортын бараанд 25%, Хятадын бүтээгдэхүүнд 10%-ийн гаалийн татвар ногдуулахаа мэдэгдэж байсан.

Тэрээр бямба гарагт тус шийдвэрээ баталгаажуулсан бөгөөд шинэ тарифыг мягмар гарагаас эхлэн хэрэгжүүлэх юм байна. Ийнхүү АНУ худалдааны гурван том түнштэйгээ хэрхэн харилцах нь тодорхой боллоо.

Дональд Трамп 1977 оны Олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийн (IEEPA) хүрээнд эдийн засгийн үндэсний онц байдал зарласнаар энэхүү татварын бодлогыг хэрэгжүүлэх эрхтэй болж байна.

Шийдвэрийн хүрээнд

  • Канадын эрчим хүчний салбараас АНУ-ын өндөр хамааралтай учраас тус улсын эрчим хүчний импортод ногдуулах татвар эхний ээлжинд 10% байх аж. 
  • Канад, Мексик, Хятад улс уг шийдвэрийн хариуд АНУ-ын бараа бүтээгдэхүүнд хариу татвар ногдуулахаар бэлтгэж байна. 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо "Канад хариу арга хэмжээгээ нэн даруй, шийдэмгий  хэрэгжүүлнэ" гэж мэдэгдсэн байна.  

Үүнээс шалтгаалж өнөөдөр зах зээл дээр S&P 500 индекс 1.8 орчим хувиар унаж GAP-тай нээгдээд байна.  

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Гадаад арилжааны брокер

8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.