Худалдааны дайны эрсдэл Биткойны ханшийг $100,000-аас унагалаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад, Мексикт 25%, Хятадад 10%-ийн татвар тогтоосон нь олон улсын худалдааны дайн үүсгэх эрсдэлийг дагуулж байна.
Үүнээс хөрөнгө оруулагчид болгоомжилж эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас татгалзсанаар криптовалютын үнэ буурлаа.
Одоогоор биткойны ханш 4%-иар унаж, сүүлийн 3 долоо хоногийн хамгийн доод түвшин буюу 95,500 ам.долларт, Ethereum 12%-иар унаж өнгөрсөн 11 сараас хойших хамгийн бага түвшинд хүрчээ.
Криптовалютууд долоо хоногийн бүх өдөр 24 цагийн туршид арилжаалагддаг тул зах зээлийн сэтгэл зүйн өөрчлөлтөд маш мэдрэмтгий байдаг.
Тиймээс АНУ-ын татвартай холбоотой гэх мэт томоохон мэдээ нь крипто хөрөнгийн эрсдэлийг илэрхийлэх гол үзүүлэлт болж хувирдаг билээ.
Мөн Трампын засаг захиргаанаас криптовалютын зохицуулалтыг сулруулах бодит алхам хийгээгүйгээс болж түүний ялалтын дараах криптовалютын өсөлтийн давалгаа суларсан нь зарим хөрөнгө оруулагчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй