Трампын ногдуулсан тариф нь автомашины салбарт хүндээр тусна.
2024 онд АНУ-ын автомашины нийт борлуулалтын 70%-ийг бүрдүүлсэн зургаан том автомашин үйлдвэрлэгч бүгд Мексикт үйлдвэртэй юм.
Тодруулбал, АНУ-ын автомашины үйлдвэрлэлийн салбар Мексиктэй гүнзгий уялдаатай юм. Мексик нь нийт автомашины эд ангийн 49.4%-ийг АНУ-аас импортолдог бол өөрийн үйлдвэрлэлийн 86.9%-ийг АНУ-д экспортолдог байна.
Тарифын нөлөөнд хамгийн их өртөх автомашин үйлдвэрлэгчид
- Канад, Мексик дэх үйлдвэрүүд жилд нийт 5.3 сая автомашин үйлдвэрлэдэг. Үүний 70% буюу 4 сая нь АНУ-д борлуулагддаг.
- Мексик нь үүнээс дийлэнх хувийг бүрдүүлдэг. 2024 онд Ford, GM, Stellantis, Toyota, Honda компаниуд зөвхөн Канад улсад 1.3 сая автомашин үйлдвэрлэж, ихэнхийг нь АНУ руу экспортолжээ.
S&P Global Mobility-ийн судалгаагаар, борлуулалтын хувьд тарифын эрсдэлд хамгийн их өртөх үйлдвэрлэгчид дараах хувьтай байна:
- Volkswagen – 43%
- Nissan – 27%
- Stellantis – 23%
- GM – 22%
- Ford – 15%
- Honda – 13%
- Toyota – 8%
- Hyundai – 8%
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй