Трамп бодлогын хүүг бууруулах санаагаа өөрчилжээ.
Трамп ХНС болон бусад улсыг яаралтай бодлогын хүүгээ бууруулах ёстой гэсэн бодлоосоо ухарч бууруулахгүй байх нь зөв шийдвэр гэж мэдэгдлээ.
ХНС 2024 оны 9-12 сарын хооронд бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулаад байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гарагт болсон ХНС-ийн хурлын дараа “Одоогоор хүүг хурдтай бууруулах шаардлагагүй” гэж мэдэгдсэн юм.
Зах зээл ХНС-г 6 сараас нааш бодлогын хүүг бууруулахгүй гэж үзэж байна. Гэвч ХНС-ийн ирээдүйн бодлого улам төвөгтэй болж болзошгүй.
Учир нь Трамп өнгөрсөн бямба гарагт АНУ-ын гурван том худалдааны түнш орон болох Канад, Мексик, Хятад улсад өндөр тариф ногдуулахаа зарласан.
Эдийн засагчид энэ бодлого нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж, сүүлийн үед саармагжиж байсан инфляцийг дахин өдөөх эрсдэлтэй гэж үзэж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй