Трамп Канад, Мексикт тавих татвараа 30 хоногоор хойшлуулав
Өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, Канадын бараанд 25%, Хятадын импортын бараанд 10%-ийн тариф ногдуулахаа зарласан.
Үүнээс гадна Канадын эрчим хүчний импортод 10%-ийн татвар ногдуулах төлөвлөгөөтэй байв.
Улмаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо “Хэрэв энэ тариф хэрэгжвэл Канад 155 тэрбум ам.долларын үнэтэй АНУ-ын бараанд 25%-ийн тариф ногдуулна” гэж анхааруулсан хариу мэдэгдэл хийсэн юм.
Тэгвэл өчигдөр Канадад тавих гаалийн татварыг 30 хоногоор хойшлуулсныг Ерөнхий сайд Трюдо өөрийн твиттер хуудаснаа зарласан байна.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Трамп болон Мексикийн Ерөнхийлөгч нар тус татварыг 1 сараар хойшлуулахаар тохиролцсон байв.
Дээрх 2 тохиролцоог хийх болсон шалтгаан нь Мексик болон Канад улс АНУ руу нийлүүлэгдэж байгаа хүчтэй нөлөөтэй фентанил хэмээх мансууруулах бодисын хууль бус наймааг таслан зогсоохоор амласантай холбоотой аж.
Энэхүү шийдвэрээс шалтгаалж АНУ-ын зах зээл өчигдрийн арилжаагаар сэргэж, алтны ханш бүх цагийн үеийн дээд ханшин дээрээ хэвээр байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй