Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Богд банк ХК хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэв 

Богд банк ХК хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэв 

Богд банк ХК хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэв 

Өчигдөр Богд банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, компанийн хэлбэрийг “Нээлттэй ХК”-иас “Хаалттай ХК” болгон өөрчлөх, шинэчилсэн дүрмийг батлах асуудлыг хэлэлцлээ.

Банкны тухай хуулийн дагуу 1 хувьцаа эзэмшигчийн эзэмшил 20%-иас хэтрэхгүй байх зохицуулалттай.

Гэвч хоёрдогч зах зээл дээрх хувьцааны эргэлт болон хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал энэ зохицуулалтыг биелүүлэхэд хүндрэл учруулж байгаа тул банк ийм шийдвэр гаргасан гэж удирдлагууд мэдээлэв. 

Хувьцаа эзэмшигчдийн хурал дээрх асуудлуудыг олонхийн саналаар дэмжиж, Богд банк ХК [MSE:BOGD] хаалттай хувьцаат компани болохоор шийдвэрлэв. 

Мөн банкны удирдлагаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцааг 150.0 төгрөгөөр эргүүлэн авах санал танилцуулсан бөгөөд 2025 оны 1-р сарын 8-ны өдрөөр бүртгэгдсэн хувьцаа эзэмшигчид энэхүү үнээр хувьцаагаа банканд буцаан худалдах боломжтой боллоо. 

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.