Хятад, АНУ-ын худалдааны маргаан хурцадлаа
Хятад улс АНУ-ын шинэ тарифууд хэрэгжиж эхэлсний дараа хариу арга хэмжээ авснаа мэдэгдэж, дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд худалдааны шинэ дайн өрнөх магадлалыг нэмэгдүүллээ.
Хариу арга хэмжээ
- Хятадын Сангийн яамнаас АНУ-аас импортолж буй нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийн татварыг 15%-иар, түүхий нефть, хөдөө аж ахуйн техник, тодорхой төрлийн автомашины татварыг 10%-иар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргав.
- Мөн Хятадын Худалдааны яам, гаалийн байгууллагаас тодорхой чухал ашигт малтмалын бүтээгдэхүүн (вольфрам, теллур, рутени, молибден зэрэг) экспортод хяналт тавих болно гэж мэдэгдэв.
Өөр нэгэн эрсдэлтэй маргаан
- Хятадын Зах зээлийн зохицуулалтын ерөнхий газар (SAMR) АНУ-ын технологийн компани Google-ийг монополь эсэхийг шалгах мөрдөн байцаалт эхлүүлсэн гэж зарлав.
- Google 2010 онд Хятадаас гарсан ч тус улсад гадаад зах зээлд чиглэсэн зар сурталчилгааны үйл ажиллагаа явуулсаар байгаа.
Ирээдүйн боломжит арга хэмжээ
- Трампын засаг захиргаа Хятадтай байгуулсан 2020 оны худалдааны гэрээний хэрэгжилтийг дахин шалгаж, дүн шинжилгээгээ 2025 оны 4-р сарын 1-нд танилцуулна. Энэ нь АНУ-ын талаас цаашид нэмэлт тариф ногдуулах үндэслэл болж магадгүй.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй