“Бондын зөвлөхүүд” зөвлөж байна
Яагаад “бонд”-д хөрөнгө оруулах ёстой вэ?
Эдийн засгийн гадаад орчин тогтворгүй, инфляцын түвшин өндөр хэлбэлзэж байгаа өнөө үед бонд нь хөрөнгөө хамгаалах эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн юм.
Учир нь тухайн бондыг хөрөнгө оруулагчдад санал болгохын өмнө эхлээд мэргэжлийн андеррайтерууд болон брокерууд эрсдэлийг нь шинжилж, баталгаажуулдаг. Энэ үйл явцад СЗХ, МХБ, МҮЦАЭХ зэрэг зохицуулагч байгууллагууд хяналт тавьдаг юм.
Түүнчлэн бондын хүү болон эргэн төлөгдөх хугацааг урьдчилж тогтоож өгдөг нь хөрөнгө оруулагчдын итгэлтэй сонголт болдог давуу талтай.
Иймд бонд нь танд мөнгөн урсгалаа тодорхойлоход давуу тал бий болгох, эрсдэл багатай хөрөнгө оруулалт байх болно.
Ямар компанийн “бонд”-ыг сонгох вэ?
2022 оноос хойш биржийн бус зах зээлд 3.1 их наяд төгрөгийн бонд бүртгэгдсэнээс 2024 оны байдлаар 1.5 их наяд төгрөгийн бондыг Голомт Капитал компани дангаар андеррайтер хийсэн байна.
Бид санхүү, уул уурхай, үйлдвэрлэл зэрэг салбарын бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож ирсэн туршлагатай.
Мөн бид 2024 онд нийт 294 тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг харилцагчийн дансанд 1 ч хоногийн хоцролтгүйгээр амжилттай олгоод байна.
Тиймээс та өөрийн хүссэн салбарын бондод хөрөнгө оруулах боломжийг Голомт Капитал санал болгож байна.
“Бонд”-д хөрөнгө оруулах цаг мөн үү?
Цар тахлын дараах эдийн засгийн халалт өндөрлөж, инфляц тогтворжиж эхэллээ. Иймд төв банкнууд бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байна.
Манай улсад бодлогын хүү 10% байгааг 9-12 сарын дараа дахин бууруулах хүлээлттэй байгаа юм.
2024 онд биржийн бус зах зээлээс татсан бондын хүү дунджаар 19% байсан бол шинээр татсан төгрөгийн хадгаламжийн хүү 11.6% байна.
Иймд хүүгийн түвшин өндөр байгаа энэ үед өндөр хүүтэй, урт хугацаатай бондод хөрөнгө оруулснаар илүү өндөр өгөөж хүртэх боломжтой.
Хугацаагүй “бонд”-ын /puttable bond/ давуу тал юу вэ?
Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс байгууллага, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулж илүү өндөр хүүтэй, банкны зээлийн шугамаар баталгаажсан Puttable Bond буюу хүссэн үедээ бондоо мөнгөжүүлэх боломжийг харилцагчдадаа олгож байна.
Өөрөөр хэлбэл, та өөрийн болон байгууллагын мөнгөн хөрөнгөдөө нэг хоног бонд эзэмшсэн ч тухайн өдрийн бондын хүүгээ тооцуулж авах давуу талтай.
Ам.долларын “бонд”-ыг яагаад сонгох ёстой вэ?
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг. Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 5.07%-6.20% хооронд хэлбэлзэж байна.
Харин олон улсад бонд гаргасан дотоодын аж ахуйн нэгжүүдийн бондын өгөөж 6.92%-11.11%-ийн түвшинд хэлбэлзэж байгаа юм.
Иймд ам.доллароор найдвартай хөрөнгө оруулахад тань бид зөвлөж ажиллана.
Богино хугацаат “бонд”-ын давуу тал юу вэ?
Бид харилцагчдынхаа мөнгөн урсгалд нийцүүлэн богино хугацаанд (1-11 сар) бонд арилжаанд оролцох боломжийг олгож байна.
Голомт Капитал ҮЦК нь 2024 он гарснаар 900 тэрбум төгрөгийн бондын хоёрдогч арилжааг гүйцэтгэсэн.
Өөрөөр хэлбэл харилцагч өөрийн болон байгууллагын мөнгөн хөрөнгийг хэрэглэх шаардлага гарах хүртэлх хүссэн хугацаагаа сонгон бондод хөрөнгө оруулан, өндөр өгөөж хүртэх боломжтой юм.
Зээлжих зэрэглэлтэй “бонд” гэж юу вэ?
Олон улсад бонд гаргагчийн санхүүгийн чадавх, засаглал, үйл ажиллагаа эрхэлж буй салбар болон эдийн засгийн орчинд эрсдэлийн үнэлгээ хийж, зээлжих зэрэглэл тогтоодог жишиг бий.
Энэхүү зээлжих зэрэглэлд үндэслэн тухайн бондын эрсдэлийн түвшнийг ойлгож мэдэхэд илүү дөхөм болдог бөгөөд бондод учирч болох эрсдэл буурах тусам зээлжих зэрэглэл сайжирдаг.
Голомт Капитал ҮЦК нь өндөр түвшинд зээлжих зэрэглэл тогтоолгосон, эрсдэл багатай компаниудын бондыг харилцагчдадаа тогтмол санал болгож байна.
Нээлттэй, хаалттай “бонд” ямар ялгаатай вэ?
Компаниуд нээлттэй болон хаалттай зах зээлд бонд гаргах боломжтой. Нээлттэй зах зээлд бонд гаргах нь олон нийтэд танигдах, хямд өртгөөр санхүүжилт татах давуу талыг таны бизнест олгоно.
Харин хаалттай зах зээлээс хурдан хугацаанд буюу ойролцоогоор 1 сарын дотор санхүүжилт татах боломжтой байдгаас гадна бизнесийн мөнгөн урсгалдаа тааруулан санхүүжилтээ хэсэгчлэн хувааж авч болно. Мөн барьцаа хөрөнгийн хувьд илүү уян хатан байдаг.
Голомт Капитал ҮЦК нь аль ч зах зээлийн хувьд мэргэжлийн зөвлөгөөг өгч, таны бизнесийн өсөлтөд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
Голомт Капитал ҮЦК-д хандаж бонд гаргаж болох уу?
Компаниуд ямар шаардлагыг хангаж бонд гаргах, тухайн шаардлагыг хэрхэн биелүүлэх, зах зээлийн нөхцөл байдлаа танин мэдэж хүү тогтоох, аль хөрөнгөө барьцаалах, хөрөнгө оруулагчидтай хэрхэн холбоо тогтоох, бонд гаргасны дараа ямар зүйлсийг мэдээлэх зэрэг олон талын зөвлөгөөг андеррайтер буюу Голомт Капитал ҮЦК танд өгнө.
Бид сүүлийн 3 жилийн хугацаанд давхардаагүй тоогоор салбар бүрийн 70 гаруй компанид бондоор амжилттай санхүүжилт татахад нь туслалцаа үзүүлээд байна.
Та бонд гаргахдаа хаанаас эхлэхээ мэдэхгүй бол бидэнтэй холбогдож уулзалтын цаг товлоход л хангалттай.
ҮНДСЭН ХУГАЦААТ БОНД
- Хугацаа: 12-24 сар
- Хүү: 17-20% /жилийн/
- Хүү төлөлт: Улирал болон Хагас жил тутамд
- Барьцаа, баталгаатай
БОГИНО ХУГАЦААТ БОНД
- Хугацаа: 1-11 сар
- Хүү: 12-17% /Хугацаанаас хамаарах/
- Хөрөнгө оруулах боломжтой хугацаагаа сонгох
- Голомт Капитал ҮЦК-ийн давхар баталгаатай
ХУГАЦААГҮЙ БОНД
- Хүссэн үедээ зарлага гаргах боломжтой.
- Эрсдэлгүй
- Зээлийн шугамаар баталгаажсан
Бондын захиалга өгөх: https://golomtcapital.com/forms/bond
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй