MicroStrategy нэрээ өөрчилж, логогоо биткойны тэмдгээр солилоо.
MicroStrategy ($MSTR) компани өөрсдийн онцлогоо "Дэлхийн анхны бөгөөд хамгийн том Биткойн сангийн компани" хэмээн тодорхойлж, нэрээ "Strategy", логогоо биткойны тэмдэг болгож өөрчиллөө.
Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Strategy компанийн хувьцааны ханш 2%-иар уналаа. 2025 он гарснаас хойш хувьцааны ханш 17%-иар өссөн бол биткойны үнэ ердөө 1%-ийн өсөлттэй байгаа юм.
Анх жижиг программ хангамжийн компани байсан Strategy компани нь 2020 оноос хойш ойролцоогоор 30 тэрбум ам.доллароор 470,000 гаруй биткойн худалдан авсан бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн том биткойн эзэмшигчид тооцогдож байна.
Тус компани нь биткойн худалдан авах санхүүжилтээ нэмэх зорилгоор өндөр хөнгөлөлттэй дүнгээр хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, ирэх 3 жилд 42 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөж байгаа аж.
Strategy компанийн криптовалютад оруулж буй томоохон хөрөнгө оруулалт нь сүүлийн 5 жилд хувьцааны ханшийг биткойноос өндөр өсөлттэй болгосон нь анхаарал татаж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Гадаад арилжааны брокер
8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй