Байгальд ээлтэй "BLUENEWSPAPER" АНУ-д бух зах зээл үргэлжилнэ
Хөрөнгийн зах зээлд оролцоход эрсдэл бий юу?
Нэг үгийг санацгаая. Уналтын дараа өсөлт ямагт ирдэг. 1929 оноос хойш АНУ-ын зах зээл дээр 21 удаагийн баавгай зах зээл буюу уналт, 24 удаагийн бух зах зээл буюу томоохон өсөлтийн давалгаа үргэлжилж байсан.
ДУНДАЖ СТАТИСТИК
Бух зах зээл–121% өсдөг, 1,101 өдөр үргэлжилдэг
Баавгай зах зээл– 37.4% унадаг 304 өдөр үргэлжилдэг.
Харин 2024 он гарснаас хойш 12-р сарын 11 байдлаар S&P 500 индекс 28.1% өссөн байна. Хэрэв эдийн засгийн удаашралаас үүдэлтэй баавгай зах зээл 2022 онд болсон гэж үзвэл 2023 оны 1-р сараас зах зээл дахин бухыг сэрээсэн билээ.
Өнөөдрийг хүртэлх өсөлтийн үргэлжилсэн хугацаа 700 өдөр байгаа ба дундажтай харьцуулахад 400 гаруй хоног дутуу байна. Иймээс 2025 онд зах зээл өсөлттэй байж болох ба хэдийгээр засварын уналт орж ирж болох хэдий ч 20 хувиас хэтрэхгүй.
Иймд бид 20%-ийн уналтын эрсдэлийг тооцоолж, эрсдэлийн менежментээ боловсруулах шаардлагатай.
“BLUENEWSPAPER” сонины онлайн хувилбарыг авахыг хүсвэл:
https://golomtcapital.com/forms/Bluenewspaper
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй