Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хадгаламжийн сертификатыг арилжаалах боломжтой болов.

Хадгаламжийн сертификатыг арилжаалах боломжтой болов.

Хадгаламжийн сертификатыг арилжаалах боломжтой болов.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны 2025.02.03 өдрийн хуралдаанаараа хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээл дээр арилжаалах болон хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх зохицуулалтын орчныг бүрдүүллээ.

Шинэ зохицуулалтын ач холбогдол

  1. Хадгаламжийн сертификат
    • Хөрөнгийн зах зээл дээр худалдаалагдах шинэ төрлийн санхүүгийн хэрэгсэл бий болж байна.
    • Хадгаламж эзэмшигчид банкны хадгаламжаа хоёрдогч зах дээр арилжаалах боломжтой болно.
    • Банкны салбараас санхүүгийн эх үүсвэр татах дарамт буурах магадлалтай.
  2. Хувьцааны хамтын санхүүжилт
    • Гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчид өндөр хүүтэй зээлээс зайлсхийж, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжтой болно.
    • Бизнесүүдийн өсөлтийг дэмжиж, шинэ ажлын байр бий болгоход эерэг нөлөө үзүүлнэ.
    • Төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжвэл эдийн засгийн эргэлтэд эерэг өөрчлөлт авчрах хүлээлттэй байна.

СЗХ нь дээрх зохицуулалтыг олон улсын туршлага болон дотоодын зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулсан бөгөөд энэ нь хөрөнгийн зах зээлийг улам хөгжүүлэх томоохон алхам боллоо.

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.