Earnings Call: Голомт банк 2024 оны санхүүгийн тайлан
Голомт банк 2024 онд 406.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оноос 124.9%-иар өссөн байна. Энэ нь банкны санхүүгийн тогтвортой байдал, ашигт ажиллагаа өндөр түвшинд хүрснийг харуулж байна.
Гол санхүүгийн үзүүлэлтүүд
- Нийт активын хэмжээ – ₮15.4 их наяд (Жилийн өсөлт: 34.4%)
- Харилцагчдаас татсан эх үүсвэр – ₮8.5 их наяд
- Хүүгийн орлого – ₮1.2 их наяд (Жилийн өсөлт: 35.1%)
- Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) – ₮502.9 (2023 онд ₮223.6)
- Хувьцааны ханш – 2024 онд 36.5% өсөв
- Зах зээлийн үнэлгээ – ₮1,004.74 тэрбум
Зээлийн өсөлт ба чанар
Үнэ ашгийн харьцаа банкны салбарын дунджаас доогуур буюу 2.47 байгаа нь хувьцааны өсөлтийн боломж байгааг илтгэж байна.
Голомт банкны зээлийн багц 2024 онд огцом өсөж ₮7.2 их наяд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 57.8%-ийн өсөж, сүүлийн 3 жилд нийт актив жилд дунджаар 25% өссөн үзүүлэлтэй байна.
Гэсэн хэдий ч чанаргүй зээлийн харьцаа 3.0%-тай хадгалагдаж байгаа нь ашигт ажиллагаанд голлон нөлөөлж байна.
Олон улсын зах зээл дэх санхүүжилт
Голомт банк олон улсын санхүүгийн зах зээлээс 450 сая ам.долларын бонд амжилттай татан төвлөрүүлсэн.Үүнд:
- GLMTMO27 бонд – 300 сая ам.доллар, 11% купон, 3 жил
- TAP ISSUANCE – 100 сая ам.доллар, 8.5% купон, 3 жил
- GREEN BOND – 40 сая ам.доллар, 8% купон, 5 жил
- SOCIAL BOND – 10 сая ам.доллар, 8% купон, 5 жил
Эдгээр санхүүжилт нь Голомт банкны өрийн зардлыг бууруулах стратегийн нэг хэсэг бөгөөд банкны санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй