“АНУ алтны хамгийн том эзэмшигч учраас, алтны оронд BTC эзэмших нь ухаалаг шийдвэр байж болно” Дэвид Маркус
Meta компанийн экс захирал Дэвид Маркус АНУ-ын стратегийн алтны нөөцийн тодорхой хэсгийг Bitcoin-д хөрвүүлэх нь зөв шийдвэр байх болно гэж үзэж байна. Тэрээр CNBC-д өгсөн ярилцлагадаа Bitcoin-ийг алтны илүү сайжруулсан хувилбар хэмээн тодорхойлж, АНУ-д энэ шинэ хөрөнгийг эзэмших стратеги боловсруулахыг санал болгов.
“Хэрэв та Bitcoin-ийг алтны илүү сайжруулсан хувилбар гэж үзвэл, яагаад нөөцийн тодорхой хэсгийг түүнд шилжүүлж болохгүй гэж?”
Түүний үзэж буйгаар, Bitcoin нь ирэх арван жилүүдэд алтаас илүү үнэ цэнэ хадгалах, өсөлт үзүүлэх чадвартай бөгөөд АНУ-ын засгийн газар хураан авсан BTC-гээ худалдахгүй байх нь зөв алхам болно.
Дэвид Маркус криптовалютын шинэ эрин үе эхэлж байгааг онцолж, АНУ энэ салбарт хоцрох эрсдэлтэйг анхааруулжээ. Өмнө нь АНУ-ын Сангийн яам, Холбооны Нөөцийн банк криптовалютын төслүүдийг эрс эсэргүүцэж байсан ч сүүлийн үед зохицуулалтын орчинд нааштай өөрчлөлтүүд гарч эхэлсэн.
Meta компанийн Libra stablecoin төслийг тэргүүлж байсан тэрээр, АНУ-ын засгийн газраас ирсэн дарамтын улмаас уг төслийг зогсоохоос өөр аргагүй болсон талаар дурдсан. Гэвч криптовалютын салбар хурдацтай хөгжиж буй энэ үед АНУ илүү прагматик хандлага баримтлах шаардлагатай гэж тэр үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй