Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Зеленский АНУ-д ашигт малтмал хамтарч олборлох саналыг тавив.  

Зеленский АНУ-д ашигт малтмал хамтарч олборлох саналыг тавив.  

Зеленский АНУ-д ашигт малтмал хамтарч олборлох саналыг тавив.  

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ саналыг тавьсан гол шалтгаан нь АНУ-аас санхүүгийн дэмжлэг авах зорилготой ажээ.

Юу болов?

Зеленскийн мэдээлснээр, Украины ашигт малтмалын 20%-иас бага хэсэг нь Оросын хяналтад байгаа аж. Нууцын зэрэглэлтэй газрын зураг дээр тэмдэглэгдсэн тус нөөцийг ОХУ нь Хойд Солонгос, Иранд өгөх эрсдэлтэй учраас Украины зүгээс АНУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх саналыг тавьж байгаагаа тодотгожээ.

Мөн тэрээр АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийг (LNG) Украинд хадгалах талаар Цагаан ордонтой хэлэлцэж байгааг дурдсан байна. 

Яагаад энэ чухал вэ? 

Зеленский ОХУ-ын довтолгооноос сэргийлэхийн тулд Украины холбоотнууд аюулгүй байдлын баталгаа өгөх шаардлагатайг онцолжээ. Харин АНУ-ын Трампын засаг захиргаа Украин-Оросын дайныг аль болох хурдан дуусгах бодлого баримталж байгаа аж. 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.