Strategy биткойн авах төлөвлөгөөнийхээ талыг биелүүлжээ.
Саяхан MicroStrategy нэрээ Strategy болгон сольсон тус компани нь хамгийн их биткойн эзэмшигч компани гэдгээрээ онцлогтой юм. Тус компани сонгуулийн дараах өсөлтийн давалгааг ашиглаж идэвхтэй худалдан авалт хийснээр хөрөнгө босгох зорилтынхоо бараг тэн хагасд хүрсэн гэж мэдэгдлээ.
Тодруулбал, 2023 оны III улирлын төгсгөлөөс хойш нийт 218,887 биткойныг $20.5 тэрбумаар худалдан авснаар нийт 471,107 биткойн эзэмшиж байна. Энэ нь нийт биткойны нийлүүлэлтийн 2%-ийг бүрдүүлж буй юм.
Тус компани санхүүгийн тайландаа 2025-2027 онд нийт $42 тэрбумын хөрөнгө босгох, үүний $21 тэрбумыг хувьцаагаар, $21 тэрбумыг бонд хэлбэрээр татан төвлөрүүлж бүгдийг нь биткойнд хөрвүүлнэ гэж мэдээлж байсан юм. Одоогоор 20 орчим тэрбумаар нь биткойн худалдаж аваад байна.
Strategy-ийн ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Phong Le IV улирлын санхүүгийн тайландаа "Бидний төлөвлөгөө хамаагүй хурдан явцтай байна. Бид санхүүгийн зах зээлд капиталын дижитал шилжилтийг тэргүүлэхийн зэрэгцээ институцийн болон жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг ашиглан хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг улам нэмэх боломжтой гэж үзэж байна" гэж дурджээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй