Байгальд ээлтэй "Bluenewspaper" 2025 онд ам.долларыг хэрхэн ажиглах вэ?
Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш 12-р сарын 10-ны өдрийн байдлаар 3,417 төгрөг болж оны эхнээс 0.2%-иар өссөн байна.
2024 оны эхний 10 сарын байдлаар худалдааны тэнцэл 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарсан.
Үүнд, дотоодын компаниуд болон Улаанбаатар хот олон улсын зах зээлд 1.4 тэрбум ам.долларын бонд амжилттай босгосон нь валютын ханшийн дарамтыг бууруулж, эдийн засгийн дархлааг нэмсэнтэй холбоотой.
Үр дүнд нь, Монгол Улсын валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, ам.долларын ханш тогтвортой байх суурь нөхцөлийг тавьсан билээ.
Ам.долларын ханш 2024 оны туршид тогтвортой байсан нь хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд энэ байдал үргэлжлэх үү? гэсэн чухал асуултыг үлдээж байна.
• Экспортын орлого: 2024 оны эхний 3 улирлын байдлаар өмнөх оноос 4.3%-иар өссөн боловч импортын өсөлт үүнийг давж 27.4%-иар нэмэгдсэн.
• Жил бүрийн намрын улиралд буюу 9 сараас эхлэн импортын эрэлт нэмэгдэж, шатахууны нөөц, хэрэглээний барааны худалдан авалт өсдөг тул төгрөгийн ханш сулардаг зүй тогтол ажиглагддаг...
“BLUENEWSPAPER” сонины онлайн хувилбарыг авахыг хүсвэл:
https://golomtcapital.com/forms/Bluenewspaper
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй