АПУ ХК нэгж хувьцаанд 65 төгрөгийн ногдол ашиг олгоно
“АПУ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 2-р сарын 10-ны өдрийн 25/02 тоот тогтоолоор компанийн 2024 оны хоёрдугаар хагас жилийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Энэ удаагийн шийдвэрийн дагуу нэгж хувьцаанд 65 төгрөгийн ногдол ашиг олгож, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ХХК-иар дамжуулан 2025 оны 8 сарын 19-ний дотор хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулна.
Тус компани өмнө нь 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 55 төгрөгийн ногдол ашиг хуваарилсан билээ.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй