Apple, Alibaba хамтран Хятадын iPhone хэрэглэгчдэд AI шийдлийг хүргэнэ.
Apple, Alibaba компани БНХАУ-ын iPhone хэрэглэгчдэд зориулан хамтран хөгжүүлсэн хиймэл оюун ухааны (AI) функцуудээ Хятадын Кибер орон зайн зохицуулах газарт батлуулахаар илгээжээ.
Apple компани 2023 оноос БНХАУ-ын AI хөгжүүлэгчдийн загваруудыг туршиж Baidu-г гол хамтрагчаараа сонгосон ч AI хөгжүүлэлт нь шаардлагад нь нийцээгүй тул хамтын ажиллагаагаа цуцалсан юм.
Үүний дараа Tencent, ByteDance, Alibaba, Deepseek зэрэг компаниудын AI загваруудыг судалсны эцэст Alibaba-тай хамтрах болсон юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй