Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tesla-ийн хувьцаа үргэлжлэн унасаар...

Tesla-ийн хувьцаа үргэлжлэн унасаар...

Tesla-ийн хувьцаа үргэлжлэн унасаар...

Tesla-ийн хувьцаа өчигдөр 6%-иар унаж, уналт 5 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ хугацаанд хувьцааны үнэ 17%-иар буурч, зах зээлийн үнэлгээнээс нь 200 тэрбум ам.доллар хасагдаад байна.  

BYD-ийн шинэ технологи Tesla-д дарамт учруулж байна 

Хятадын тэргүүлэгч BYD компани DeepSeek-тэй хамтран бүрэн автомат жолоодлоготой машины технологийг хөгжүүлэх төлөвлөгөөгөө зарласан нь Tesla-д дарамт авчирч байна. 

  • BYD нь шинээр гаргах 21 ширхэг загвартаа хагас автомат жолоодлогын системийг багтаахаа мэдэгдсэн. 
  • Waymo (Alphabet-ийн охин компани) хэдийн Финикс, Сан-Франциско, Остин зэрэг хотуудад роботакси үйлчилгээгээ нэвтрүүлээд байна. 

Tesla-ийн стратеги ба зах зээлийн хүлээлт 

  • Элон Маск өнгөрсөн сард Tesla-ийн бүрэн автомат жолоодлогын машинаа 2025 оны 6 сард Остинд нэвтрүүлэх төлөвлөгөөгөө зарласан. 
  • Morgan Stanley Tesla-ийн хувьцааг худалдаж авахыг зөвлөж, $430 үнийн зорилтот түвшинг тогтоогоод байна.
  • Харин Oppenheimer-ийн шинжээчид автомат жолоодлогын өрсөлдөөн нь Tesla-ийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.

Маскийн олон төслүүд ба хөрөнгө оруулагчдын санаа зовнил 

Tesla-ийн хувьцааны уналтад нөлөөлж буй нэг шалтгаан нь Элон Маск компанийхаа үйл ажиллагаанд төвлөрөхгүй, олон ажилд анхаарлаа хандуулж байгаа нь нөлөөлж байна.

  • Элон Маск OpenAI-г 97.4 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавиад байгаа.  
  • Мөн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд "Засгийн газрын үр ашиг"-ийн хэлтсийг удирдаж, холбооны зардал, агентлагуудыг танах ажлыг хариуцаж байна. 
  • Oppenheimer-ийн шинжээчид Маскийн улс төрийн оролцоо нь хэрэглэгчид, ажилчдад эргэлзээ төрүүлж болзошгүйг анхааруулаад байна.

Tesla-ийн борлуулалтын уналт ба ирээдүйн эрсдэлүүд 

  • Калифорни болон Европын зах зээлд Tesla-ийн борлуулалт огцом буурсан. 
  • Tesla өрсөлдөөнөөс хоцрох эрсдэлтэй байна. Учир нь зах зээлд Waymo, BYD, бусад Хятадын тоглогчид давамгайлж эхэллээ.  

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.