Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХНС бодлогын хүүг яаран бууруулахгүй гэдгээ дахин сануулав.  

ХНС бодлогын хүүг яаран бууруулахгүй гэдгээ дахин сануулав.  

ХНС бодлогын хүүг яаран бууруулахгүй гэдгээ дахин сануулав.  

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэлл макро эдийн засгийн үзүүлэлтүүд, эрсдэлүүдийг харгалзан бодлогын хүүг бууруулахад яарахгүй гэдгээ дахин илэрхийллээ.

Тэрээр, эдийн засаг тогтвортой өсөлттэй байгаа учраас бодлогын хүүг хэт хурдан эсвэл хэт өндөр дүнгээр бууруулах нь инфляцыг бууруулахад сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн хүүг хэт удаан эсвэл хэт бага бууруулах нь эдийн засгийн идэвхжил, хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж болохыг сануулжээ. 

Тэрбээр “Эдийн засаг тэлэхийн хэрээр бид ажиллах хүчийг хамгийн өндөр түвшинд хүргэж, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлд бодлогоо тодорхойлох болно” гэж мэдэгдсэн юм.

Төв банк энэ онд бодлогын хүүг 2 удаа эсвэл түүнээс цөөн удаа бууруулах төлөвтэй байгаа нь зах зээлийн хүлээлттэй нийцэж байна. 

Пауэлл, мөн инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд дэвшил гарах хүртэл хүүгээ тогтвортой байлгана гэжээ.

Энэ мэдэгдэл нь АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжийг тогтвортой байлгаж, хувьцааны зах зээлд хэлбэлзлийн хөдөлгөөн үүсгэж байна.

Тиймээс, АНУ-ын Төв банк цаашид хүүгийн бодлогоо хянаж, эдийн засгийн өсөлт, инфляцийн хяналт зэрэг олон хүчин зүйлийг тооцоолох хэрэгтэй бололтой. 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.