Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монложистикс Холдинг ХК-ийн 2024 оны тайлангийн онцлох үзүүлэлтүүд

Монложистикс Холдинг ХК-ийн 2024 оны тайлангийн онцлох үзүүлэлтүүд

Монложистикс Холдинг ХК-ийн 2024 оны тайлангийн онцлох үзүүлэлтүүд

 

  • Тээврийн салбарын нийт орлого – 7 их наяд төгрөг, өсөлт +7%
  • Монложистикс Группийн орлого – 297 тэрбум төгрөг, өсөлт +41.2%
  • Нийт ачаа тээврийн эргэлт – 128.8 сая тонн, өсөлт +21%
  • Экспортын ачаа тээвэр – 97.0 сая тонн, өсөлт +19%

Ногдол ашиг хуваарилалт

  • Нийт хуваарилах ашиг: 2.13 тэрбум төгрөг
  • Нэгж хувьцаанд: 5.40 төгрөг
  • Хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжих огноо: 2025.04.30

“Монложистикс Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2025 оны 2-р сарын 7-ны өдрийн № 25/ТУЗ/09 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 21.9%-ийг буюу нийт 2,137,637,638.80 төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэв. Үүний дагуу нэгж хувьцаанд 5.40 төгрөг ногдуулах бөгөөд нийт хувьцаа эзэмшигчдэдээ олгох болно.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон гаргана.

Хувьцааны эргүүлэн худалдан авалт

  • Хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор компани зах зээлээс тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авна.
  • Эргүүлэн худалдан авах хувьцааны дээд хэмжээ – 4.8 сая ширхэг
  • Худалдан авах дээд үнэ – 210 төгрөг
  • Нийт төсөв – 1.008 тэрбум төгрөг хүртэл

“Монложистикс Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 2-р сарын 7-ны өдрийн № 25/ТУЗ/10 тоот тогтоолын дагуу компанийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй зах зээлээс тодорхой хэсгийг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэв. Хувьцааг эргүүлэн худалдан авах хугацаа 2025 оны 4-р сарын 1-нээс 12-р сарын 31 хүртэл үргэлжилнэ.

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.