АНУ-ын хэрэглээний үнийн индекс өндөр гарч хүү буурах хүлээлт багасав
АНУ-ын 1 сарын инфляц хүлээлтээс өндөр гарсан Холбооны Нөөцийн Сангаас ойрын хугацаанд хүүгийн түвшнийг өөрчлөхгүй байх магадлалыг нэмж байна.
ХНС-ийн байр суурь
- ХНС-ийн дарга Жером Пауэлл Конгресст мэдэгдэхдээ, инфляц 2%-ийн зорилтот түвшинд тогтвортой ойртож байгаа нь баталгаажтал хүүгийн түвшнийг цаашид бууруулахгүй гэв.
- 2024 онд ХНС хүүг 1%-иар бууруулсан бөгөөд эдийн засгийн хүчтэй өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдлыг харгалзан бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар төлөвлөж байна.
Трамп ба инфляцийн асуудал
- Дональд Трамп инфляцыг бууруулах амлалт өгсөн. Гэхдээ инфляцын өсөлтөд Байдены засгийн газрыг буруутгаж байна.
- Шинжээчид болон ХНС-гийн албаныхан Трампын худалдааны тарифын бодлого (гаалийн татвар) нь инфляцын дарамтыг нэмэх эрсдэлтэйг анхааруулж байна. АНУ-ын импортлогчид эдгээр тарифыг төлөхийн тулд үнийн өсөлт үргэлжлэх магадлалтай юм.
Юу хүлээх вэ?
- ХНС хүүгийн түвшнийг ойрын хугацаанд бууруулах магадлал багасав
- Эдийн засаг болон хөдөлмөрийн зах зээл хангалттай хүчтэй хэвээр байгаа тул ХНС хүлээх стратеги баримтална
- Трампын худалдааны бодлого инфляцын өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй.
Дүгнэлт:
CPI-ийн өндөр үзүүлэлт, эдийн засгийн тогтвортой байдал нь ХНС-ийн хүүгийн түвшнийг хэвээр хадгалах нөхцөлийг бүрдүүлж байна. Гэвч Трампын бодлогын улмаас инфляц цаашид хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй