Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Мах Импекс ХК нэгж хувьцаанд 100 төгрөг, Гутал ХК 2470 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Мах Импекс ХК нэгж хувьцаанд 100 төгрөг, Гутал ХК 2470 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

Мах Импекс ХК нэгж хувьцаанд 100 төгрөг, Гутал ХК 2470 төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“Мах Импекс" ХК-ийн ТУЗ-ийн 2025.02.07-ны өдрийн 02 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 (зуун) төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ. Ногдол ашгийг 2025 оны 04-р сарын 30-ны өдрийн дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Харин “Гутал" ХК-ийн ТУЗ-ийн 2025.02.11-ны өдрийн 01 тоот тогтоолоор компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нийт 3,890,274,700 төгрөг буюу нэгж хувьцаанд 2,470 (хоёр мянга дөрвөн зуун далан) төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг ҮЦТХТ ХХК-иар дамжуулан 2025 оны 06-р сарын 05-ны өдрөөс эхлэн нийт хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна. 

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.