Лондонгийн алтны захын арилжааны хаалт ханшийг улам өсгөлөө
АНУ руу хийгдсэн алтны их хэмжээний экспорт нь нийлүүлэлтийн хомсдол үүсгэж, Английн банкнаас алт зээлэх эрэлт нэмэгдэв. Улмаар Лондонгийн алтны зах зээлд шорт позицууд хаагдах (short squeeze) магадлал өндөр байгаа нь үнэт металлын ханшийг өсгөж эхэллээ.
Лондонгийн арилжааны төвд алтны нийлүүлэлт багассанаар эрэлт огцом өсөж, ханш богино хугацаанд 2950 ам.доллар хүрчээ.
Алтны үнэ өсөх эсэх нь АНУ-ын төв банкны мөнгөний бодлого болон дэлхийн санхүүгийн нөхцөл байдлаас хамаардаг.
АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ФРС) хүүгийн хатуу бодлого баримталж буй нь алтны үнэ өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Хэрэв ФРС бодлогоо зөөлрүүлбэл алтны үнэ цаашид өсөх төлөвтэй.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй