Хаан Банк ХК нэгж хувьцаанд 195.35 төгрөгийн ногдол ашиг олгоно
Хаан Банк 2024 оны цэвэр ашгаас нийт 373.55 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэгж хувьцаанд 195.35 төгрөг (татварын өмнөх) оногдох юм.
Ногдол ашгийн өгөөж (DY)
2025 оны 2-р сарын 13-ны өдрийн хаалтын ханш болох 1,213 төгрөгөөр тооцоход нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж 16.1% байна.
Бүртгэлийн өдөр
Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тогтоох бөгөөд уг жагсаалтад багтсан хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах эрхтэй болно.
Олголтын хугацаа
Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд байршуулах болно.
Тайлбар
Энэхүү шийдвэр нь "ХААН БАНК" ХК-ийн тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн өндөр гүйцэтгэл, хувьцаа эзэмшигчдэд ээлтэй бодлогыг илэрхийлж байна.
---------------------------
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй