Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ Alibaba: "УНТАЖ БУЙ ЛУУ" сэрж байна

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ

Alibaba:

ОНЦЛОХ НИЙТЛЭЛ Alibaba: "УНТАЖ БУЙ ЛУУ" сэрж байна

Нэгэн цагт технологийн ертөнцийн ноён оргилд байсан Alibaba (BABA) дахин хүчээ авч, нэгдүгээр сарын доод цэгээс 50%-иар өсөв.

Гэнэтийн энэ сэргэлтийн гол шалтгаан нь хиймэл оюун ухааны (AI) томоохон дэвшил, Apple-тай байгуулсан стратегийн түншлэл юм.

Үүнээс гол онцлох зүйл нь Alibaba-ийн хамгийн хямд, өндөр гүйцэтгэлтэй шинэ үеийн загвар болох Qwen AI нь, OpenAI-ийн ChatGPT 4o, Meta-ийн LLaMA, DeepSeek-ийн V3-ийг давж тэргүүлэгчийн эгнээнд багтаж байна.

Өнгөрсөн хугацаанд Alibaba компанийг технологийн уналтаас гарч чадах болов уу? гэсэн асуулт олон хүний санааг зовоож байсан бол 2025 онд тус компани AI хөгжүүлэлтээрээ зөвхөн Хятадад бус дэлхий дахинд давамгайлах боломжтой гэдгээ харуулж эхэллээ.

Үүнийг шинжээчид Alibaba-гийн хувьцааны өсөлтийн ердөө эхлэл нь байж магадгүй гэж үзэж байна.

ӨСӨЛТИЙН ШАЛТГААН

AI-гийн хөгжүүлэлт ба Apple компанитай түнш болсон нь

  • Apple Хятадад iPhone-ийн AI үйлчилгээнд Alibaba-ийн AI загваруудыг ашиглах болсон нь компанийн AI дэд бүтцийн байр суурийг бэхжүүлэв.
  • Qwen AI загвар нь OpenAI, Meta, DeepSeek-ээс илүү хямд, өндөр үр ашигтай ажиллаж буй нь тогтоогдсон.
  • Хятадын төрөөс дотоодын AI хөгжлийг дэмжиж буй нь Alibaba-г AI-ийн тэргүүлэгч болоход түлхэц болж байна.

Санхүүгийн үзүүлэлтүүд өсөж, хувьцааны өгөөж өссөн нь

  • Taobao, Tmall зэрэг e-commerce платформын борлуулалт сэргэж, хэрэглэгчдийн онлайн худалдан авалт нэмэгдэж байна.
  • Alibaba-ийн үүлэн үйлчилгээ (Cloud Computing) нь AI эрэлтээс шалтгаалан өсөх хандлагатай.
  • 2025 онд компанийн ашгийн өсөлт 24%-д хүрэх төлөвтэй байна.

Тарифын дарамт бага-Учир нь АНУ-д төвлөрөөгүй

  • АНУ-ын 10%-ийн тариф, "de minimis" татварын хөнгөлөлтийн цуцлалт Alibaba-ийн хилийн чанад дахь бизнесийг тодорхой хэмжээнд хязгаарлах магадлалтай.
  • Гэсэн ч Alibaba Pinduoduo-оос ялгаатай нь АНУ-д төвлөрсөн бус, олон улсын нийлүүлэлтийн сүлжээтэй тул тарифын нөлөөг бууруулах боломжтой.

Орлого нь яагаад өснө гэж?

  • Apple-ийн AI үйлчилгээ Хятадад амжилттай нэвтэрвэл Alibaba Cloud-ийн орлого өсөх магадлалтай.
  • Хөрөнгө оруулагчид Alibaba-ийн AI үйлчилгээний орлого, үүлэн үйлчилгээний ашгийг ажиглах нь хувьцааны цаашдын өсөлтийн гол хөшүүрэг болох төлөвтэй.
  • Хятадын төрийн бодлогын дэмжлэг нэмэгдвэл Alibaba-ийн өсөлтийн хурд өснө.

 

 

ТЕХНИК ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ

Индикаторууд юуг хэлж байна вэ?

  1. $75 - $90 (Хуримтлалын бүс буюу хүмүүсийн хамгийн их цуглуулсан ханш)
  2. Short Interest Ratio: 1.23 (богино хугацааны заралт үүсэх магадлалтай)
  3. OBV (On-Balance Volume): Өсөх хандлагатай, худалдан авалтын хүч давамгай байна.
  4. Smart Money Index (SMI): Сүүлийн жилүүдэд сөрөг утгатай байсан ч тогтворжиж эхэлж байна → институционал хөрөнгө оруулагчид зах зээлд эргэн орж магадгүй.

Оролт:

  1. $105 - $110 бүс рүү буувал дэмжлэг дээрээс авах боломжтой.
  2. Дунд хугацаанд $140 - $150 руу чиглэх магадлалтай
  3. RSI 80+ түвшинд хүрсэн нь богино хугацаанд засах (correction) магадлал өндөр
  4. $110 түвшин хагарвал $100 орчимд дахин дэмжлэг хайж магадгүй

Стратеги:

Alibaba-ийн AI хөгжүүлэлтийн чиглэл, e-commerce бизнесийн сэргэлтийг харгалзан дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтын боломж гэж үзэх нь зүйтэй.

Хэрэв AI салбарт байр сууриа бэхжүүлж, e-commerce бизнесээ үргэлжлүүлэн өргөжүүлж чадвал хувьцааны үнэ цаашид өсөх төлөвтэй.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.