Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монгол Улсын 2025 оны 1-р сарын гадаад худалдааны үзүүлэлт

Монгол Улсын 2025 оны 1-р сарын гадаад худалдааны үзүүлэлт

Монгол Улсын 2025 оны 1-р сарын гадаад худалдааны үзүүлэлт

Монгол Улсын 2025 оны 1-р сарын гадаад худалдааны үзүүлэлт

2025 оны нэгдүгээр сард Монгол Улс 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 2.0 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Экспорт 1.0 тэрбум ам.доллар, импорт 973.2 сая ам.доллар болж, худалдааны тэнцэл 46.0 сая ам.долларын ашигтай гарчээ.

Экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 247.2 сая ам.доллароор буурсан бөгөөд үүнд:

  • Нүүрсний экспорт 340.2 сая ам.доллароор,
  • Мал, амьтны самнасан үс, хялгас 10.6 сая ам.доллароор,
  • Төмрийн хүдэр, баяжмал 6.0 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өнгөрсөн оны мөн үеэс 38.6 сая ам.доллароор өссөн нь дараах хүчин зүйлстэй холбоотой:

  • Дизель түлшний импорт 19.7 сая ам.доллараар,
  • Суудлын автомашин 19.5 сая ам.доллараар,
  • Тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 18.0 сая ам.доллараар,
  • Ачааны автомашин 11.8 сая ам.доллараар нэмэгдсэн нь импортын өсөлтөд голлох нөлөө үзүүлжээ.

Голлох экспортын бүтэц:

  • БНХАУ руу гаргасан экспортын 51.0%-ийг нүүрс, 28.4%-ийг зэсийн хүдэр, баяжмал бүрдүүлсэн байна.
  • Швейцарь руу гаргасан экспортын 99.9%-ийг боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.