Goldman Sachs Хятадын индексийн зорилтот түвшнийг нэмлээ
Хиймэл оюун ухааны (AI) шинэ загвар DeepSeek-R1 гарч ирснээр Хятадын технологийн хувьцаанууд хүчтэй өсөж, бүс нутгийн AI хөгжлийн боломж болон эдийн засгийн өсөлтөд итгэх хөрөнгө оруулагчдын хандлагыг өөрчиллөө.
Тиймээс Goldman Sachs-ийн шинжээчид хиймэл оюун ухааны хөгжил нь компанийн ашиг орлого, хувьцааны үнэлгээ, хөрөнгө оруулалтын урсгалд чухал нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэн MSCI China индексийн зорилтот түвшнийг 85, CSI300 индексийн зорилтыг 4,700 болгон шинэчилж 12 сарын хугацаанд тус индексүүд 16% болон 19%-ийн өсөлт үзүүлэх боломжтой гэж тооцжээ.
Мөн AI өргөн хэрэглээнд нэвтэрснээр Хятадын нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS)-ийг ирэх 10 жилийн хугацаанд жилд 2.5%-иар өсгөх боломжтой гэж тооцоолсон байна.
Goldman Sachs-ийн Хятад дахь хувьцааны стратегич, Kinger Lau “Хятадын хувьцааны зах зээлийн бодит үнэлгээ 15-20%-иар өсөж, 200 тэрбум ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжтой" гэсэн байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд Hang Seng TECH индекс 27%, MSCI China индекс 19% өслөө.
2022 оны 11 сард ChatGPT нэвтэрснээс хойш АНУ-ын хувьцааны зах зээл 50%-иар өсөж, зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 13 их наяд ам.доллароор нэмэгдсэн юм.
Goldman Sachs нь Хятадын хувьцаат компаниудыг AI Tech болон Non-Tech гэсэн хоёр бүлэгт ангилж, AI экосистемийн онцлог шинж чанарыг судлахын тулд зургаан сэдэвчилсэн ангилал гаргажээ. Үүнд:
- Хагас дамжуулагч (Semiconductor - Semi)
- Эрчим хүч ба дэд бүтэц (Power & Infrastructure)
- Өгөгдөл ба үүлэн тооцоолол (Data & Cloud)
- Программ хангамж ба хэрэглээ (Software & Application)
- Орлогын өсөлт үзүүлэгчид (Revenue Growers)
- Бүтээмж нэмэгдүүлэгчид (Productivity Gainers)
Goldman Sachs-ийн энэхүү шинэчилсэн таамаглал нь Хятадын AI салбарын өсөлтийн боломжийг харуулж буй ч бодлогын дэмжлэг, макро эдийн засгийн тогтвортой байдал урт хугацааны хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжихэд чухал хэвээр байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй