Хөрөнгө оруулалтын урсгал Хятад руу чиглэж байна.
DeepSeek компанийн хиймэл оюун ухааны салбарт гаргасан дэвшил Хятадын хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг дахин татаж байна.
Үүний улмаас Хятадын хувьцаанууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, хөрөнгө оруулалтын сангууд Энэтхэгээс гарах хандлагатай болжээ.
Сүүлийн сар гаруйн хугацаанд Хятадын дотоод болон гадаад дахь зах зээлийн нийт үнэлгээ $1.3 их наяд ам.доллароор өссөн бол Энэтхэгийн зах зээл $720 тэрбум ам.доллароор буурсан байна.
Үүний улмаас MSCI China индекс нь Энэтхэгийн индексийг 3 дахь сардаа дараалан давж, сүүлийн 2 жилд тохиогоогүй өсөлтийг үзүүлэв.
Мөн засгийн газрын хяналтын бодлого зөөлөрч, хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Alibaba группийг хамтран үүсгэн байгуулагч Жэк Ма тэргүүтэй бизнес эрхлэгчдийг төрийн өндөр албан тушаалтнууд урьж уулзсаар байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй