Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

МХБ 34.2 тэрбумын ашгийнхаа 48%-ийг буюу нэгж хувьцаанд 47 төгрөг тараана

МХБ 34.2 тэрбумын ашгийнхаа 48%-ийг буюу нэгж хувьцаанд 47 төгрөг тараана

МХБ 34.2 тэрбумын ашгийнхаа 48%-ийг буюу нэгж хувьцаанд 47 төгрөг тараана

Хуулийн дагуу хувьцаат компаниуд 2 сарын 20-ны дотор 2024 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайландаа тулгуурлан ногдол ашиг хуваарилах эсэхээ шийдэх ёстой.

Энэ хүрээнд Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) Төлөөлөн Удирдах Зөвлөлийн (ТУЗ) шийдвэрээ олон нийтэд танилцууллаа.

Монголын хөрөнгийн зах зээлийн гол тоглогчдын нэг болох тус компани 2024 онд 34.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд үүний 48%-ийг буюу 16.5 орчим тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар болжээ. Ингэснээр нэгж хувьцаанд 47.0₮-ийн ногдол ашиг ногдоно.

Харьцуулбал, 2023 онд тус компани 9.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 47%-ийг ногдол ашигт хуваарилж байсан нь энэ жилийн ашиг, түүнээс хуваарилах ногдол ашгийн хэмжээ үлэмж өссөн болохыг харуулж байна.

Энэхүү шийдвэр зарлагдсаны дараа Монголын хөрөнгийн бирж дээр MSE-ийн хувьцааны ханш 2.60%-иар өсөж, 381.48₮-т хүрэв.

Зах зээлийн үнэлгээ нь 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр байсныг илтгэж байна.

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.