Тавантолгой ХК нэгж хувьцаанд 6,960 төгрөгийн ногдол ашиг олгоно
Тавантолгой ХК 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 6,960 төгрөг хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийт ногдол ашгийн хэмжээ 366.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 40 орчим хувиар өссөн байна.
Өнгөрсөн жил тус компани 263.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол сүүлийн 5 жилд нийт 1 их наяд төгрөгөөс давсан ногдол ашиг тараагаад байна.
Энэхүү шийдвэрийн дараа тус компанийн хувьцааны ханш 3.4%-иар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 1.9 их наяд төгрөгт хүрэв.
Тавантолгой ХК нь 2024 онд 1.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 416.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагнасан байна.
---------------------------
Данс нээх, арилжаанд оролцох:
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй