Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Илон Маск "Grok 3" шинэ чатботоо танилцууллаа. 

Илон Маск

Илон Маск "Grok 3" шинэ чатботоо танилцууллаа. 

Илон Маскийн үүсгэн байгуулсан "xAI" стартап компани хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны загвар болох “Grok-3”-ийг олон нийтэд танилцууллаа. Энэхүү шинэ загвар нь өмнөх хувилбараасаа 10 дахин өндөр тооцооллын хүчин чадалтай бөгөөд "дэлхий дээрх хамгийн ухаалаг хиймэл оюун" хэмээн Маск онцолсон байна.

“xAI” компаниас тус загвар нь математик, шинжлэх ухаан, кодчиллын шалгуур үзүүлэлтүүдээр “Grok-3” нь “Google”-ийн “Gemini”, “DeepSeek”-ийн “V3”, “OpenAI”-ийн “GPT-4o” загваруудаас давуу үзүүлэлттэй гэж мэдэгдлээ.

Түүнчлэн “xAI” компани “Grok-3”-ийн хамт “DeepSearch” нэртэй ухаалаг хайлтын системээ танилцуулсан бөгөөд энэ нь хэрэглэгчийн оруулсан командыг хэрхэн ойлгож, хариултыг яаж боловсруулсан талаарх тайлбарыг өгдөг онцлогтой аж.

“Grok-3” загварыг “X” платформын “Premium+” төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой юм байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.