Трампын шинэ тариф Apple-ийн бүтээгдэхүүний үнийг 9%-иар өсгөлөө
Apple-ийн ихэнх бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлэдэг тул Трампын тогтоосон 10%-ийн тарифын дарамтаас үүдэн ашиг нь буурах эрсдэлтэй байгаа юм. Хэрэв Apple үнээ нэмэхгүй бол 2026 оны нэгж хувьцааны ашиг 3.1%-иар буурахаар байна.
Харин 3%-иар өсгөвөл энэ алдагдал 2.4% болж буурах бол 9%-иар өсгөвөл тарифын дарамтыг бүрэн нөхөх тооцоо гарчээ.
Apple сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлээ Хятадаас Энэтхэг рүү шилжүүлж байгаа ч шинэ тарифын улмаас Энэтхэгээс АНУ руу экспорт хийх нь илүү өндөр татвартай болох эрсдэлтэй байна.
Одоогоор iPhone гар утасны 15%-ийг Энэтхэгт үйлдвэрлэж байгаа ч энэ нь тарифын дарамтыг шийдвэрлэхэд хангалтгүй гэж шинжээчид үзэж байна.
Bank of America-ийн шинжээч Вамси Мохан Apple-ийн хувьцааг “худалдан авах” үнэлгээтэй хэвээр үлдээж, 265 ам.долларын зорилтот үнэлгээг гаргасан нь одоогийн ханшаас 8.4%-ийн өсөлттэй гэсэн үг юм.
Apple-ийн хувьцаа лхагва гарагийн арилжаагаар бага зэрэг өссөн ч 2025 оны эхнээс хойш нийт 2.3%-иар буураад байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй