Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ам.долларын индекс (DXY) 2025 оны эхэнд дээд ханшиндаа хүрч магадгүй

Ам.долларын индекс (DXY) 2025 оны эхэнд дээд ханшиндаа хүрч магадгүй

Ам.долларын индекс (DXY) 2025 оны эхэнд дээд ханшиндаа хүрч магадгүй

АНУ-ын долларын индекс (DXY) 2015-2017 оны мөчлөгөө давтаж байх магадлалтай бөгөөд 2025 оны эхний улиралд зах зээлийн дээд ханшаа (market top) үүсэж магадгүй байна.

DXY-ийн сүүлийн хөдөлгөөнүүд: Өсөлт ба Боломжит Оргил

  •  2024 оны АНУ-ын сонгуулиас хойш DXY 2 том өсөлт үзүүлсэн.
  • Нийт 6.32%-иар өсөж, 2 жилийн турш үргэлжилсэн хүрээнээсээ гарч дээд түвшинд хүрсэн.
  • Энэ өсөлт нь 2016 оны сонгуулийн дараах хөдөлгөөнийг санагдуулж байгаа ба анхны зорилтот түвшин ~114 байх боломжтой гэж таамаглаж байна.

 Өмнөх жишиг хөдөлгөөн (2016-2017)

  • 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа DXY 6.42%-иар өсөж, 2017 оны 1-р сарын 3-нд 103.82 цэгт хүрсэн.
  • DXY 13 жилийн дээд түвшинд хүрч байв.
  • Гэхдээ удалгүй “Head and Shoulders” (Толгой, мөрний хэлбэр) үүсэж, 2017 оны 8 сар хүртэл уналтад орсон.

Одоогийн үйл явц: 2025 Оны 1-р улиралд DXY оргилд хүрэх үү?

  • DXY хэрэв 110 түвшнийг дахин тест хийвэл, Double Top (Хоёр оргил) үүсэж болзошгүй.
  • Хэрэв шинэ дээд түвшин (higher high) үүсэхгүй бол DXY унах магадлалтай.
  • Хэрэв DXY шинэ дээд түвшин тогтоовол (112.50, 114 хүрвэл), 2022 оны оргил түвшнийг дахин давтах боломжтой.

Дүгнэлт

  • DXY 2024 оны сонгуулиас хойш хүчтэй өсөлт үзүүлсэн ба 114 хүртэл өсөх боломжтой гэж таамаглаж байна.
  • Гэхдээ 108.50 орчимд доош эргэвэл 2017 оны уналтыг давтах магадлалтай.
  • Хэрэв 110-д давхар оргил (double top) үүсвэл уналтын дохио болно.
  • Гэсэн хэдий ч, хэрэв DXY 112.50 түвшнийг давбал өсөлт үргэлжилж, 2022 оны дээд түвшнийг (114) дахин давтах боломжтой.

Ирэх саруудад DXY-ийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглах хэрэгтэй бөгөөд энэ нь зах зээлд хүчтэй нөлөөлж болзошгүй!

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.