Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Өчигдөр Алибаба Групп Холдингийн хувьцаа 11-ээс дээш хувиар өслөө.

Өчигдөр Алибаба Групп Холдингийн хувьцаа 11-ээс дээш хувиар өслөө.

Өчигдөр Алибаба Групп Холдингийн хувьцаа 11-ээс дээш хувиар өслөө.

Компанийн 4 улирлын гүйцэтгэл хүлээлтээс давж, гол бизнесүүдийнх нь орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 8%-иар өсөж, 280.15 тэрбум юаньд (38.38 тэрбум доллар) хүрсэн нь шинжээчдийн таамагласан 277.03 тэрбум юанийн хүлээлтээс давжээ.

Харин нэгж хувьцаанд ногдох цэвэрлэсэн ашиг 21.39 юань (2.93 доллар) байгаа нь шинжээчдийн таамагласан 19.81 юаниас өндөр байна.

Алибаба (NYSE:BABA)-ийн Таобао болон Тмолл Группийн хэрэглэгчдийн менежментийн орлого 9%-иар өсөж, 100.79 тэрбум юань (13.81 тэрбум доллар) болсон нь нийт онлайн барааны худалдаа өссөн болон сайжруулсан татварын хувь хэмжээнээс шалтгаалжээ.

Компанийн Клауд Интеллиженс группийн орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 13%-иар өсөж, 31.74 тэрбум юань (4.35 тэрбум доллар) болою. Ингэснээр хиймэл оюун ухаантай холбоотой бүтээгдэхүүний орлого 6 улирал дараалан 3 оронтой тоогоор өссөн байна. 

Алибаба Олон Улсын Цахим Худалдааны группийн орлого 32%-иар өсөж, 37.76 тэрбум юань (5.17 тэрбум доллар) хүрсэн нь хилийн чанад дахь бизнесүүдийн хүчтэй гүйцэтгэлээр тодорхойлогджээ.

2024 оны санхүүгийн жилд Алибаба орлогын өсөлтийг 8-10%-ийн хооронд байх төлөвтэй байна гэжээ.

Алибаба нь стратегийн тэргүүлэх чиглэл цахим худалдаа болон үүлэн технологийн хөгжүүлэлт хэмээн зарлаж, урт хугацааны өсөлтийг авчирна гэж мэдэгдлээ.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.