Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

“Цагаан алт” хөдөлгөөн: Мал аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын түүхэн дэмжлэг

“Цагаан алт” хөдөлгөөн: Мал аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын түүхэн дэмжлэг

“Цагаан алт” хөдөлгөөн: Мал аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын түүхэн дэмжлэг

Өчигдөр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болж, ноос, ноолуур, арьс, ширний салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа.

Онцлох:

2024 оны экспорт: Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн нийт экспортын 3%-иас бага хувийг эзэлж байна. Гадаадаас жилд 190 сая ам.долларын энэ төрлийн бүтээгдэхүүн импортолж байна.

Боловсруулалтын боломж: 30 мянган тонн хонины ноос бэлтгэх боломжтой ч 70%-ийг нь угаагаад экспортолдог. Дотооддоо бүрэн боловсруулбал орлого 2-3 дахин өснө.

Зорилго: 4 жилийн дотор боловсруулалтыг 2 дахин, экспортыг 2-3 дахин нэмж, 8,000 шинэ ажлын байр бий болгох

Дэмжлэг: 2.2 их наяд төгрөгийн татвар, гаалийн хөнгөлөлт, бага хүүтэй зээл зэрэг 27 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 2025 онд 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, 66 тэрбум төгрөгийн хүүгийн дэмжлэг төсөвлөжээ.

Үр дүн: Сүүлийн 1 сар хүрэхгүй хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийг 6 аж ахуйн нэгжид олгохоор шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ 
“Чаддаг байсан зүйлээ сэргээж, алдаагаа засах ёстой. Энэ бол мал аж ахуйн хөнгөн үйлдвэрт төрөөс үзүүлж буй түүхэн дэмжлэг юм” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.