Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Нүүрсний ханш 44%-иар унав. Эдийн засаг цаашид яах бол?

Нүүрсний ханш 44%-иар унав. Эдийн засаг цаашид яах бол?

Нүүрсний ханш 44%-иар унав. Эдийн засаг цаашид яах бол?

Манай улсын эдийн засаг нүүрсний экспортоос шууд хамааралтай. Гол худалдан авагч нь БНХАУ юм.

Гэтэл коксжих нүүрсний ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44%-иар унаж, 2025 оны 2 сараас Хятадын тал нүүрсний худалдан авалтаа зогсоогоод байна.

Нүүрсний арилжаа

Сүүлийн борлуулалт: 2025.01.31-нд Эрдэнэс Тавантолгой ХК боловсруулаагүй коксжих нүүрсийг тонн тутмыг 72.4 ам.доллароор 10 багц худалдсан.

Өмнөх арилжаа: 2025.01.16-нд коксжих чанаргүй нүүрсийг 48.8 ам.доллароор 2 багцыг борлуулсан.

Одоогоор: Он гарснаас хойш Хятадад ердөө 3 удаа нүүрс борлуулсан ба сүүлийн арилжаанд үнийн санал ирүүлээгүй.

Засгийн газрын хариу

  • Уул уурхайн биржээр дамжсан энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, алтны олборлолт, нүүрсний тактикийн талаар санал боловсруулан УИХ-д танилцуулахаар тогтжээ.
  • Алтны ханш түүхэн дээд түвшинд хүрч, эрэлт өндөр байгаа бол нүүрсний ханш 2025 онд тааруу хэвээр байна.

Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбар

  • Нүүрсний ханшийн уналт таагүй ч 2023 онд зээлжих зэрэглэлээ ахиулж, бондын өрийг амжилттай зохицуулсан тул 2024-2026 онд өр төлбөргүй болсон.
  • Төсвийн орлого өсөх үед зохицуулалт хийж, хөрөнгө оруулалт, халамж, тэтгэврийг санхүүжүүлэх чадвар хадгалагдсан.
  • 1 улирлын дүнгээр төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэжээ.

Хүлээлт

Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хэлэлцээрийн биелэлтэд анхаарал хандуулж байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.