Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хувьцаат компаниудын ногдол ашиг анх удаа 1.0 их наядыг давлаа

Хувьцаат компаниудын ногдол ашиг анх удаа 1.0 их наядыг давлаа

Хувьцаат компаниудын ногдол ашиг анх удаа 1.0 их наядыг давлаа

Дотоодын хувьцаат компаниуд түүхэндээ анх удаа буюу 2024 онд цэвэр ашгаас хамгийн өндөр дүнтэй ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлээд байна.

2025.02.19-ний байдлаар

  • Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 39 компани нийт 1.18 их наяд төгрөгийн ногдол ашиг тараахаа албан ёсоор зарласан.
  • Энэ нь 2023 оны 942 тэрбум төгрөгөөс 25%-иар өссөн үзүүлэлт юм.

Ногдол ашгийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлс

  • Уул уурхайн компаниудын ашиг нэмэгдсэн
  • Банкны салбарын ногдол ашиг нэмэгдсэн
  • Хүнсний салбарын компаниудын санхүүгийн үзүүлэлт сайжирсан

 Ногдол ашгийн шийдвэрүүд үргэлжлэх төлөвтэй

  • Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компаниуд 2 сарын 20-ны дотор ногдол ашгийн шийдвэрээ гаргах шаардлагатай.
  • Зарим компани ногдол ашгийн мэдээллээ аудитын дараа зарлах тул энэ тоо өсөх боломжтой.
  • Жишээлбэл, [MSE:TDB] Худалдаа хөгжлийн банк ХК 2024 оны ашгаасаа ногдол ашиг хуваарилахаа мэдэгдсэн ч аудитын дараа албан ёсны тоог зарлана.

Энэ өсөлт нь Монголын хөрөнгийн зах зээлд ногдол ашгийн эрэлт, хөрөнгө оруулагчдын өгөөж нэмэгдэж буйг харуулж байна. 

---------------------------

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.